Шууд Chart

Албанид манай улсын консулын газар нээгдлээ

2014-03-28 09:36:22

Монгол Улсын гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн Бүгд найрамдах Албани улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улсаас тус улсад суух өргөмжит консулын газар нээгдлээ. Монгол Улсаас тус улсад суух Өргөмжит консулаар  хатагтай Белма Чела сонгогдон ажиллахаар болсон байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг оролцлоо. Мөн Албаний парламентийн дарга, Интеграцийн сайд, Боловсролын сайд, Гадаад хэргийн дэд сайд, парламентийн гишүүд зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Өргөмжит консул хатагтай Белма Чела өөрийн бүрэн эрхийг хариуцлагатай биелүүлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Албанид манай улсын консулын газар нээгдлээ   
Үзсэн: 1528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй