ОХУ-д байрлаж байгаа Хятад иргэдийг тус улсын дотоод хууль, дүрмийг дагаж мөрдөхийг Москва хот дахь Хятадын элчин сайдын яамнаас уриалсан байна. Шинэ коронавирусний халдвараас сэргийлэхтэй холбоотой дүрэм, журмыг зөрсөн гэх үндэслэлээр Хятадын 80 иргэнийг Оросын цагдаа нар саатуулсны дараа ийм мэдэгдлийг гаргажээ.
ОХУ дахь Хятадын элчин сайдын яамнаас ням гарагт буюу өчигдөр мэдэгдэл хийсэн юм. ОХУ-д Хятад иргэдийг ямар ч шалтгаангүйгээр баривчилсан, тэдний эсрэг хүч хэрэглэсэн гэх цахим орчинд тархаад байгааг мэдээллийг ор үндэслэлгүй гэдгийг мэдэгджээ. Хятадын элчин сайдын яамнаас мэдээлснээр Москва хотод хөл хорионд ороод байгаа Хятадын 80 иргэнийг шинэ коронавирусний халдвараас сэргийлэхтэй холбоотой хөл хорионы талаарх дотоодын дүрэм, журмыг зөрчсөн гэх үндэслэлээр цагдаа нар саатуулсан гэдгийг мэдээлсэн байна.
Ер нь Орос улсад ажиллаж, амьдарч байгаа Хятадын иргэдийг тус улсын дотоодын дүрэм, журмыг дагаж мөрдөх нь ийм үйл явдал ахин давтагдахаас сэргийлнэ гэдгийг ОХУ дахь Хятадын элчингээс онцолжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор хөл хорио тогтоох талаарх дэг журмыг зөрчсөн гэх үндэслэлээр зөвхөн Хятадын иргэд ч бус, Оросууд болон бусад улсын иргэдийг ч цагдаа нар саатуулсан байна. Үүнээс гадна ОХУ-д сурдаг Хятад оюутнууд хөл хориог үл тоомсорлосон гэх үндэслэлээр албадлагын журмаар тусгаарлалтад орсон мэдээлэл үнэн болохыг Хятадын элчин сайдын яам баталжээ. Орос улсад өнгөрсөн 1-р сарын 31-нд шинэ коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн юм.
| ОХУ-ын хөл хорионы талаарх дотоод дүрэм журмыг дагаж мөрдөхийг Хятад иргэдэд уриалжээ | ||
| Үзсэн: 2250 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.