Шууд Chart

Ираны кино Берлиний олон улсын кино наадмын дээд шагналыг хүртлээ

2020-03-02 12:43:57

70 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадам болж өндөрлөлөө. Энэ жилийн Берлиний кино наадмын хамгийн дээд шагналыг Иран улсын кино найруулагчийн бүтээл хүртээд байна.

Берлиний Олон улсын кино наадам 2-р сарын 20-нд эхэлж, 3-р сарын 01 буюу өчигдөр өндөрлөж байна. Энэхүү кино наадмын хамгийн дээд шагнал болох Алтан Баавгайг Ираны “There Is No Evil” гэх кинонд олгоод байгаа юм. Энэ жилийн Алтан баавгайн эзэн болсон бүтээлийг Ираны кино найруулагч Мохаммад Расулоф найруулан, үзэгчдийн хүртээл болгожээ. Мохаммад Расулоф Берлин хотод болсон кино наадамд өөрийн биеэр очиж чадаагүй ч түүний охин Баран эцгийнхээ нэрийн өмнөөс шагналыг гардан авчээ.

Ираны өнөөгийн төр засгийг шүүмжлэх хандлагатай бүтээл туурвидаг Мохаммад Расулофыг гадаад улс орон уруу зорчихыг хориглосноос гадна 2017 оноос эхлэн кино найруулагчаар ажиллахыг мөн хориглоод байж. Тэрээр цаазын ялын талаар өгүүлэх “There Is No Evil” киног нууцаар туурвиж, энэхүү бүтээлээрээ Алтан Баавгайн шагналыг авлаа. Олон улсын хүний эрхийн байгууллагын мэдээллээр Иран улсад жил бүр олон зуун хүн цаазын ялаар амиа алддаг байна.  Энэ жилийн Берлиний кино наадмын хоёр дугаар байрт Америкийн кино  найруулагч Элиза Хиттмэний бүтээл орсон байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны кино Берлиний олон улсын кино наадмын дээд шагналыг хүртлээ  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй