Хөвсгөл аймгийн хэмжээнд 2013 онд онц хүнд гэмт хэрэг найм үйлдэгдсэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан бусдыг санаатай алсан гэмт хэрэг дөрөв, 91.2.2 дахь хэсэгт заасан танхайн сэдэлтээр бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг нэг, 91.2.12 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгий аргаар бусдыг хөнөөсөн гэмт хэрэг нэг, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг хоёр гарчээ.
Дээрх хэргүүдэд прокурорууд яллах дүгнэлт бичиж, шүүхэд шилжүүлснээр шүүх бүрэн шийдвэрлэсэн байна.
Ийнхүү тус аймагт 2013 онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргүүд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан бөгөөд хэргүүдийн 1-ээс бусад нь анхны яллах дүгнэлтээр шүүхээр шийдвэрлэгджээ.
Онц, хүнд гэмт хэргүүдийг шийдвэрлэжээ | ||
Үзсэн: 1294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.