
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1963 оны энэ өдөр Улаанбаатар хотноо мэндэлжээ.
Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг тэрбээр 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
1990 - 2004 онд "Женко" ХХК-ийн Ерөнхий захирал
1997 - 2004 онд "Баянгол” зочид буудал ХК-ийн гүйцэтгэх захирал
1999 - 2004 онд "Мах Импекс" ХК-ийн гүйцэтгэх захирал
2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 - 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 - 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
2006 - 2016 Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
2017 оноос - Монгол Улсын Ерөнхийлөгч
Шагнал
1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдөр мэндэлжээ | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.