Шууд Chart

Люксембург нийтийн тээврийг үнэгүй болгосон анхны орон боллоо

2020-03-03 13:40:55

Люксембург улсад тулгамдаж байгаа томоохон асуудлуудын нэг нь замын түгжрэл юм.  Гэхдээ 602 мянган хүн амтай тус улсын удирдлагууд замын хөдөлгөөний зогсонги байдлыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээг авахаар шийджээ.

2020 оны гуравдугаар сарын 01-ээс эхлэн Люксенбургийн бүх төрлийн нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилгээ үзүүлдэг болох юм байна. Үүн дотор  галт тэрэг, автобус болон трамвай багтаж байна.   Энэхүү шийдвэр нь замын хөдөлгөөний түгжрэлийн асуудлыг шийдвэрлээд зогсохгүй байгаль орчинд тун эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгааг тус улсын албаныхан мэдээлжээ.

Нийтийн тээврээр энэ улсын аль ч өнцөг буланд хүрч очих боломжтой юм.  Газар нутгийн хувьд Монгол улс шиг түгжигдмэл, далайд гарцгүй  Люксенбург Европын хамгийн чинээлэг орнуудын нэг.  2586 км талбай бүхий газар нутагт орших энэ улсын нийслэлээс Бельги, Франц болон Германд очиход 1 цаг 30 минут л хангалттай юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Люксембург нийтийн тээврийг үнэгүй болгосон анхны орон боллоо  
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй