Шууд Chart

“ИХ 7”-гийн сангийн сайдууд “Covid -19” вирусний тархалтын асуудлаар хэлэлцэнэ

2020-03-03 14:46:06

Шинэ коронавирусний тархалт зарим улс орнуудад эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор  “Их 7”-гийн орнуудын сангийн сайд нар утсаар яаралтай хуралдааныг хийхээр болсон байна. Сайд нар шинэ коронавирусний дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд үзүүлж байгаа сөрөг нөлөө,  үүний  эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвшилцөх юм.

COVID-19 вирусийн дэгдэлтээс үүдэн олон улсын хөрөнгийн биржийн индексүүд уналтад ороод байгаа. АНУ, Япон болон Европын санхүүгийн зах зээлийн хүлээгээд байгаа алдагдал 2008 оноос хойших хамгийн томд тооцогдож  байгаа. Тэгвэл “Их 7”-гийн орнуудын сангийн сайд нар утсаар холбогдож, дэлхийн эдийн засгийн сааргамжилтад бэлтгэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах талаар яриа хэлэлцээ өрнүүлэх юм. Дэлхийн зарим хүчирхэг эдийн засагтай орнууд олон улсын санхүүгийн зах зээлийн уналтыг зүгээр хараад суухгүй гэдгээ аль хэдийн  илэрхийлээд байгаа. 

Тодруулбал, даваа гарагт Японы Төв Банкны ерөнхийлөгч Күрода Харүхико  санхүүгийн салбарыг тогтворжуулахад шаардлагатай хөрөнгийг гаргаж, бусад арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн юм. Харин Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр шинэ коронавирусний эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах үүднээс Америкийн төв банк хүүгийн хэмжээгээ бууруулахаар бэлтгээд байгааг мэдээлсэн.  Энэ хооронд хөрөнгө оруулагчид “Их 7”-гийн сангийн сайд нарын  уулзалтаас ямар үр дүн гарахыг ойроос ажиглаж байгааг олон улсын  зарим хэвлэлд онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“ИХ 7”-гийн сангийн сайдууд “Covid -19” вирусний тархалтын асуудлаар хэлэлцэнэ   
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй