
Монголын боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амарт Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү зодуулж, эмнэлэгт хүргэгджээ.
Уг хэрэг “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээний бэлтгэлийн үеэр болжээ. Тус тэмцээн Йордон Улсад болох бөгөөд манай улсын тамирчид одоогоор хүлгийн жолоо залаад байгаа юм.
Боксчид тухайн үед Хандгайтад бэлтгэл хийж байх үеэр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн Х.Энх-Амарын оронд ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатарыг 56 кг-ын жинд өрсөлдүүлэхээр болсноо дуулгажээ.
Гэтэл уг шийдвэрийг Х.Энх-Амар эрс эсэргүүцэж маргалдах үед Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү ирж салгах явцдаа зодуулж гэмтсэн байна.
Х.Энх-Амарын хувьд энэ жилийн УАШТ-д 56 кг-ын жинд түрүүлсэн. Харин Э.Цэндбаатар 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпын эрхийн тэмцээнд явах боломжгүй болсон юм. Гэтэл багш нь түүний жинг буулгаж, Х.Энх-Амарын оронд өрсөлдүүлэхээр болсонд нь ийнхүү бухимдаж, болчимгүй алдаа гаргажээ.
Боксчин Х.Энх-Амарт дасгалжуулагч О.Батхүү зодуулж, эмнэлэгт хүргэгджээ | ||
Үзсэн: 2195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.