Шууд Chart

ШУТИС-д зургаан ширхэг цахилгаан машин өгнө

2014-03-28 11:13:17

ШУТИС-ийн Механик инженерийн сургууль болон БНСУ-ын КОЙКА байгууллага хамтран “Монгол орны нөхцөлд цахилгаан автомашины техникийн нөхцлийн  туршилт, судалгаа” хийх зорилгоор АНУ-ын "Vantage Vehicle" компанид үйлдвэрлэсэн "Vantage" маркийн байгаль орчинд 100 хувь хоргүй, зургаан ширхэг бүрэн цахилгаан автомашин болон мульти тестерийн багажийг хамтын хөрөнгө оруулалтаар оруулж ирж байна.

Тус цахилгаан машин нь 220в-д 4-6 цаг цэнэглээд 100 км хүртэл явах юм. 

Тус арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, БНСУ-ын КОЙКА байгууллагын монгол дахь суурин төлөөлөгч Чой, Хын-Ёл, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, Механик инженерийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар нар оролцох юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

ШУТИС-д зургаан ширхэг цахилгаан машин өгнө  
Үзсэн: 2615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй