![](/uploads/202003/news/thumb/3bd94a916430a089bf64171fa0c13ace_x3.jpg)
Америкийн сансар судлалын агентлаг болох НАСА ирэх сард 1.1-ээс 2.5 милийн өргөнтэй “аварга” жижиг гараг дэлхийн хажуугаар зөрнө гэдгийг мэдээлсэн байна. Шилжүүлэн бодох юм бол 1.7-оос 4.5 км өргөнтэй гараг дэлхийн ойролцоо зөрөх үйл явдал дөрөвДүгээр сарын 29-нд тохиох юм.
НАСА агентлагаас “Хэрэв энэхүү гараг дэлхийг мөргөлөө гэж үзвэл хор нөлөө нь манай гарагийн бүх бүсэд мэдрэгдэнэ” гэжээ. 52768 гэх нэршилтэй гарагийг хамгийн анх 1998 онд олж илрүүлсэн юм. 19461 миль цагийн хурдтай аялж байгаа гараг дэлхийгээс 3.9 сая милийн зайд зөрнө. НАСА агентлагаас дэлхийд аюул заналхийллийг учруулж болзошгүй сансрын биет, жижиг гарагуудын жагсаалтыг гаргадаг.
52768 гараг нь энэхүү жагсаалтад аль хэдийн багтжээ. Гэхдээ эрдэмтэд үүнээс ч том хэмжээтэй гараг дэлхийн ойролцоо зөрсөн үйл явдал өмнө нь тохиож байсныг онцолжээ. 2017 оны 9-р сарын 01-нд 3122 Флоренсе гэх гараг дэлхийтэй ойр зөрсөн. Энэ гараг нь дэлхийд ойртож ирсэн хамгийн том жижиг гарагаар нэрлэгддэг байна .
НАСА: Ирэх сард “аварга” жижиг гараг дэлхийн хажуугаар зөрнө | ||
Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.