Шууд Chart

Шавжийн хор зөгийн уураг тархийг гэмтээдэг

2020-03-04 15:17:51

Америк болон Европ тив дэх үхэр зөгийн тоо өнгөрсөн зуунаас хойш 30 гаруй хувиар буурсан байна. Ийнхүү үхэр зөгийн тоо эрс цөөрөхөд  нөлөө үзүүлж байгаа зүйлсийн нэг нь шавжийн хор гэдгийг шинэ судалгаа харуулж байна.

Эрдэмтэд шавжийн хор үхэр зөгийн уураг тархи болон суралцах чадварт хэрхэн нөлөө үзүүлж байгааг судалжээ. Уг судалгаагаар шавжийн хор нь зөгийн авгалдайн болон хүүхэлдэйн уураг тархийг гэмтээдэг болохыг  тогтоосон. Ийнхүү уураг тархи гэмтсэн хүүхэлдэй нас биед хүрэх үед шинэ зүйлийг сурах чадвар нь эрс мууддаг болохыг баталсан байна. Шавжийн хорын хор нөлөөнөөс үүдэн зөгийн авгалдайн уураг тархины зарим хэсгийн хөгжил зогсонги байдалд ордог.

Зөгийн тоо эрс буурах нь эргээд байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргээд зогсохгүй хүн төрөлхтний хүнсний хангамжид сөргөөр нөлөөлнө гэдгийг судлаачид анхааруулж байна.  Зөгий нь өргөст хэмх, улаан лооль, аньс болон амтат гуа зэрэг жимс, ногоо болон бусад ургамалд тоос хүртээж, ургамлын ургацад эерэг нөлөөг үзүүлж байдаг аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шавжийн хор зөгийн уураг тархийг гэмтээдэг  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй