Шууд Chart

АНУ-д шинэ коронавирусний улмаас амиа алдсан хүний тоо 9 боллоо

2020-03-04 16:08:59

Америкийн Вашингтон мужийн албаныхан шинэ коронавирусний халдварын улмаас дахин нэг хүн амиа алдсан талаар мэдээлсэн байна. Ингэснээр тус мужид нийтдээ 9 хүн коронавирусний улмаас амь эрсдээд байгаа юм. Вашингтон мужийн Сиэтл хотын бүсэд дээрх бүх эндэгдэл бүртгэгджээ. Үүнээс гадна Нью-Йорк хотын ойролцоо амьдардаг 50 гаруй насны эрэгтэй шинэ коронавирусний халдвар авсан талаар Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо мэдээлжээ.

Нью-Йорк мужид ийнхүү хоёр дахь тохиолдол бүртгэгдэж байна. Одоогийн байдлаар Америкийн 16 мужид нийтдээ 120 гаруй хүнээс COVID-19 вирус илрээд байна. Үүнээс гадна Аргентин улсад шинэ коронавирусний анхны тохиолдол бүртгэгдээд байгааг тус улсын Эрүүл Мэндийн сайд  Гонзалез Гарсиа мэдэгджээ. Италийн Милан хотоос ирсэн иргэн халдвартай нь тогтоогджээ. Мөн Аргентинтай хил залгаа орших Чили улсад мөн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.  Мөн нийслэл Сантиаго хотод амьдардаг 33 настай эрэгтэйгээс COVID-19 илэрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д шинэ коронавирусний улмаас амиа алдсан хүний тоо 9 боллоо  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй