Олон мянган жилийн турш байгаль эхтэйгээ шүтэлцэн, дөрвөн цагийн эргэлтэд зохицон амьдарч ирсэн нүүдэлчин Монгол түмний мал аж ахуй бол үндэсний баялаг билээ.
Малын гаралтай түүхий эд болох ноос, ноолуур , арьс ширээ үнэ цэнд хүргэх, малчдын орлого, үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэх, олон улсад өрсөлдөх чадвартай үйлдвэрлэгч, экспортлогч орон болох нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зорилго юм.
Дэлхий нийтээр тулгарч буй сорилтуудыг даван туулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн тогтолцоогоор хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай түүхийн эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжиж байна.
Монгол малын түүхий эдээр бүтсэн хувцас эдлэлээр дэлхий дахинд эрүүл хэрэглээг түгээн дэлгэрүүлэх боломж бидэнд бий.
Хүний биед сөрөг нөлөөгүй, байгаль орчинд хог хаягдал үүсгэхгүй, хамгийн ээлтэй хэрэглээг бид ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээрээ түгээж, үнэ цэн бүтээдэг, нэмүү өртөг шингээдэг, үйлдвэрлэл давамгайлсан эдийн засаг руу шилжих шинэ үе эхэлж байна гэж Цагаан алт үндэсний хөдөлгөөнөөс мэдээллээ.
| Монголын уламжлал ба ирээдүйг холбосон тогтвортой хөгжлийн гүүр | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.