Өсвөрийн 100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэн дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тэмцээн Сонгино хайрхан дүүргийн 42 дугаар сургууль дээр болно. Харин өнөөдөр тэмцээний техникийн зөвлөлийн хурал энэ сарын 28-ны 15.00 цагаас МУБИС-ийн Багшийн сургуулийн хурлын танхимд болно.
Тэмцээн 5-7, 8-10, 11-13, 14-16 гэсэн насны дөрвөн ангиллаар явагдана. Одоогийн байдлаар орон нутаг болон Улаанбаатар хотоос 600 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээний гол зорилго нь тив, дэлхийн аварга шалгаруулах шигшээ багийг тодруулах юм байна.
Даамын улсын аваргыг шалгаруулна | ||
Үзсэн: 1792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.