Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг дотнын найзынхаа хамаарал бүхий компанид давуу байдал үүсгэхийн тулд тендер будлиулж улсад нэг сая ам.долларын хохирол учруулсан гэж үзэж байна.
Ерөнхийлөгч асантай хамт Хөдөө аж ахуйн сайд асан, Хөдөө аж ахуйн дэд сайд асан, Хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн газрын дарга асан болон хөргөсөн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал нар мөн сэжигтнээр татагджээ. Саргсян нь 2008 онд Армени улсын ерөнхийлөгчөөр сонгогдож, 2018 онд өргөн хүрээний эсэргүүцэл, тэмцлийн улмаас албан тушаалаасаа зайлуулагдсан юм.
Ерөнхийлөгч асан Саргсян энэхүү авлигын хэрэгт буруутай болох нь тогтоогдвол 8 хүртэл жилээр хорих ялаар шийтгүүлнэ.
Эх сурвалж: https://www.occrp.org
Арменийн Ерөнхийлөгч асан авлигын хэргээр шүүхэд дуудагдав | ||
Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.