Шууд Chart

Дэлхийн банк буурай орнуудад 12 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

2020-03-05 10:25:47

Дэлхийн банкнаас ядуу буурай орнуудын шинэ коронавирусний халдвартай тэмцэх үйлсэд зориулан 12 тэрбум ам.долларыг гаргана гэдгээ мэдэгдээд байна. COVID-19 вирусний тархалт дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа энэ цаг үед дэлхийн банк ийм шийдвэрийг гаргалаа. 

Буурай орнуудын шинэ коронавирусний эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэх санхүүгийн багцад бага хүүтэй зээл олгох болон техникийн тусламж бусад урамшуулал багтаж  байгаа юм. 12 тэрбум ам.долларын энэхүү тусламж нь буурай орнуудын коронавируснй  эсрэг тэмцэх дархлааг дэмжих, мөн дээрх орнуудын хувийн  сектортой хамтран ажиллаж, эдийн засаг, санхүүгийн уналтыг саармагжуулахыг зорьж байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс Би Би Си агентлаг өгсөн ярилцлагадаа “бидний хийхийг хичээж байгаа зүйл нь өвчний тархалтыг хязгаарлах” гэжээ. Энэхүү тусламжийг юун түрүүнд шинэ коронавирус тархах магадлалтай өндөртэй, хамгийн буурай  орнуудад олгох юм.

Тусламжийн багцын тал  хувийг Дэлхийн Банкны Олон Улсын Санхүүгийн Корпорацаас гаргаж байна. Олон Улсын Санхүүгийн Корпорац нь хувийн байгууллагатай нягт хамтран ажилладаг юм. 

Сонирхуулахад, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас мэдээлснээр  шинэ коронавирус  халдвар 60 дээш насныхан ихээхэн өртөж байгаа юм. Хятадын улсад халдвар авсан 44000 хүний мэдээлэлд хийсэн судалгаа, анализаар ахимаг насны хүмүүс шинэ коронавирусний халдвар авч, амиа алдах байдал идэр насныхантай харьцуулахад 10 дахин өндөр байжээ.  Мөн зүрх судас,  чихрийн шинжин  зэрэг хууч өвчтэй, амьсгалын замын өвчлөлтөд өртөж байсан, цусны даралт хэт өндөр хүмүүс хохирогч болох магадлал өндөр байгаа юм .

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн банк буурай орнуудад 12 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй