Шууд Chart

АНУ-ын Теннесси мужийн Нэшвиль хотыг хүчтэй хуй салхи дайрчээ

2020-03-05 11:25:14

АНУ-ын Теннесси мужид мягмар гарагийн өглөө хүчтэй хуй салхи болох үеэр 20 гаруй хүн амиа алджээ. Мөн тус мужийн Нэшвиль хотын олон мянган айл өрхүүд гэрэл цахилгаангүй болсон байна.  

Теннесси мужийн нийслэл, хамгийн их хүн амтай хот болох Нэшвиль хуй салхинд өртөөд байна. Мягмар гарагийн өглөө эрт болсон хуй салхины улмаас 40 гаруй байшин барилга нурааж, 25 хүн амиа алджээ. Тус хотын цахилгаан түгээх компанийн мэдээлснээр хуй салхины улмаас 44000 гаруй хүн гэрэл цахилгаангүй нөхцөлд амьдарч байна. Хотын зарим гудамж талбай барилгын эвдэрхий, хугарч унасан мод болон хогоор дүүрсэн байгаа харуусалтай дүр зургийг олон улсын зарим хэвлэлүүд харуулж байна. 

Энэхүү байгалийн аюулт үзэгдэл өнөөдөр тус мужид болох ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаатай холбоотой санал хураалтад сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоорондох сунгааны санал хураалт өнөөдөр Америкийн 14 мужид зэрэг явагдаж байна. Теннесси дээрх 14 мужийн нэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Теннесси мужийн Нэшвиль хотыг хүчтэй хуй салхи дайрчээ  
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй