Шууд Chart

Япон улсад онц байдал зарлаж магадгүй байна

2020-03-05 13:55:29

Япон улсад  нэг өдрийн дотор  шинэ коронавирусний халдварын 33 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ хооронд тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо онц байдал зарлахыг асуудлаар сөрөг хүчний удирдагчидтай уулзалт хийжээ.

Лхагва гарагт Япон улсад шинэ коронавирусийн халдварын 33 тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 1023 болоод байна. Японы эрүүл мэндийн яамнаас халдвар нэг өдрийн дотор ийм хурдацтай нэмэгдсэн тохиолдол анх удаагаа бүртгэгдэж байгааг мэдээлжээ. Covid -19 вирусээр өвчилсөн 1000 гаруй хүний 706 нь Diamond Princess аяллын усан онгоцны зорчигчид байгаа юм. Хэрэв цаашид нөхцөл байдал улам хүндрэх юм бол  Япон улсад онц байдал зарлагдаж магадгүй байгааг Эн Эйч Ки агентлаг дамжууллаа.

Ерөнхий сайд Абэ Шинзо сөрөг хүчний таван ч улс төрийн намын удирдагчтай уулзалт хийсэн байна. Уулзалтаар тэрээр Японд шинэ коронавирусний тархалт хурдацтайгаар нэмэгдвэл онц байдал зарлах талаарх хуулийг дэмжихийг сөрөг хүчний удирдагчдаас хүсжээ. Онц байдал зарлах нь ерөнхий сайд Абэ Шинзо болон шинэ коронавирус бүртгэгдсэн бүс нутгийн удирдагчдад илүү эрх мэдлийг өгч, өвчний тархалтыг хянах шийдэмгий арга хэмжээ авах боломжийг олгох юм байна.

Мөн онц байдал зарласан тохиолдол аливаа барилга, газрыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн зорилгоор ашиглах, томоохон дэлгүүр, кино театруудын үйл ажиллагааг  цаг, горимд өөрчлөлт оруулах  боломж  нээгдэнэ.  Сонирхуулахад Японд амны хаалтны  хомсдол үүсээд байна. Мөн Токио хотын ойролцоох эмнэлгээс 6000 амны хаалтыг хулгайлсан хэрэг саяхан гарсан байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улсад онц байдал зарлаж магадгүй байна   
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй