Шууд Chart

ХОНГКОНГ: “COVID-19” вирус хүнээс нохойд халдварласан тохиолдол бүртгэгдлээ

2020-03-05 14:15:24

Шинэ коронавирус хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдварласан тохиолдол Хятадын хоёр тусгай захиргааны бүсийн нэг болох Хонгконгт бүртгэгдээд байна. Хоёрдугаар сарын 25-нд тус хотод 60 гаруй насны эмэгтэй "COVID-19" вирусний халдвар авсан болох нь тогтоогдсон юм.

Удалгүй тус эмэгтэйн гэртээ тэжээдэг нохойноос мөн л энэ аюулт вирус илэрсэн талаар Хонгконгийн засгийн газрын албаныхан мэдээлжээ. Хэд хэд удаагийн давтан  үзлэг, шинжилгээгээр нохойн ам болон хамрын хэсгээс “COVID-19” вирус илэрч байгаа учраас тусгаарлан хөл хорионд  байлгах арга хэмжээг авчээ. 

Хэдийгээр  тус  нохойноос “COVID-19” вирус илэрч байгаа ч биеийн байдал хэвийн, өвчний ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрэхгүй байгааг мэдээлжээ. Халдвар авсан нохойг шинжилгээ хариу сөрөг гарах хүртэл хөл хорионд байлгахаар болжээ. Хонгконгийн засаг захиргаанаас иргэдийг тэжээвэр амьтантай харьцахаасаа өмнө гараа сайн угаах,  орон гэрээ цэвэрхэн байлгахыг уриалсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХОНГКОНГ: “COVID-19” вирус хүнээс нохойд халдварласан тохиолдол бүртгэгдлээ   
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй