
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд олон улсын багийн шинэчилсэн чансааг гаргажээ.
Харин Монгол Улсын шигшээ баг харамсалтай нь дээрх чансаанд багтаагүй байна.
Харин Ази болон далайн бүсийг Австралийн шигшээ баг чансаагаараа тэргүүлж байгаа бол Иран, Шинэ Зеаланд, Хятад, Өмнөд Солонгосын шигшээ баг шил даржээ.
Тэгвэл хамгийн өндөр оноог АНУ-ийн баг цуглуулж, 781.6 оноогоор дахин тэргүүлж, 2019 оны дэлхийн аварга Испанийн шигшээ баг 722.6 оноогоор хоёр, Австралийн шигшээ баг 666.5 оноотойгоор гурав, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Аргентин улсын шигшээ баг дөрөвдүгээр байранд 663.7 оноотойгоор бичигджээ.
Монгол Улсын шигшээ баг FIBA-гийн чансаанд бүртгэгдсэнгүй | ||
Үзсэн: 2017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.