Шууд Chart

Төв аймаг хамгийн олон улсын алдар цолтой уяачтайгаар тэргүүлдэг

2020-03-06 09:10:27

2018 оны байдлаар давхардсан тоогоор Монгол Улсын цол зэрэгтэй уяачдын тоо нийт 391 байв.

Үүнээс 22 буюу 5.6 хувийг тод манлай уяач, 67 буюу 17.4 хувийг манлай, 297 буюу 76.9 хувийг улсын алдарт уяач цолтон эзэлж байна.

Монголын морин спорт, уяач холбооноос гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 60 гаруй мянган уяач байгаагийн 0.64 хувийг улсын цолтой уяачид эзэлж байна гэсэн статистик судалгаа гарчээ.

ММСУХ-ноос гаргасан судалгаанаас үзэхэд улсын цолтой нийт уяачийн 21,7 хувь нь Төв аймгийнх байна.

Үүнийг тус аймаг Улаанбаатар хотын хаяанд байдаг учир уяачид нь хурдан хүлгүүдээ улсын баяр наадамд жил өнжихгүй уяж сойж уралдуулдагтай холбон тайлбарлаж болох юм.

Нөгөө талаар төв халхын хурдан морь уях дэг, соёл бусад аймгуудаас илүү хөгжиж, жил ирэх тусам боловсронгуй болж байгаатай ч холбоотой.

Тодруулбал, Төв аймаг Д.Даваахүү, Д.Онон, Ц.Хэнмэдэх, Д.Мөнхбат, С.Ганхуяг, Ц.Батсайхан, А.Батсүх, Б.Жанчив нарын найман тод манлай, С.Банзрагч, С.Гэсэрваань, Д.Сундуй, Г.Сундуй, Д.Даш, С.Жамбал, Р.Ганхуяг, Ж.Нямдорж, С.Гийнаа, Л.Чойдог, Н.Од, Г.Баттөмөр нарын зэрэг 24 манлай, М.Данзанням, Г.Зэвгээ, Л.Дамдин, Ц.Ханддорж, С.Адьяа, Ж.Рэнцэндорж, С.Лувсандорж, Н.Даатамга, О.Жамьяндорж, Ч.Хөвгүүн, Н.Гончигдорж, П.Баяраа, Д.Одгэрэл нарын зэрэг 56 улсын алдарт уяач цолтон бий.

Адуу судлаач Д.Самданжамц

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв аймаг хамгийн олон улсын алдар цолтой уяачтайгаар тэргүүлдэг  
Үзсэн: 2068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Уул үүл [127.0.0.xxx] 2020-03-06 20:41
Баянцогтынхон бас мундаг байна шүү. Аргагүй л хуучны шилийн сайн эрчүүдийн араас гарч ирсэн 3 залуу бна даа

Бидэнтэй нэгдээрэй