Аливаа вирус халуун гэхээсээ хүйтний улиралд улам ч хурдацтай тархдаг юм байна. Үүний нэг жишээ нь ханиад томуу гэдгийг Америкийн эрдэмтэд хэлж байгаа юм.
Америкийн "Walter Reed Army" гэх эрүүл мэндийн төвийн Халдварт Өвчин судлалын төвийн захирал Нелсон Майкл пүрэв гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр шинэ коронавирусийн эсрэг вакцин гаргах авах болон үр дүнд эмчлэх хөтөлбөрийг дараа жилийн өвлөөс гарч чадахгүй байж магадгүй байгааг хэлсэн байна.
Тиймээс ч Америкчууд ирэх жилийн өвөл COVID-19 вирусний тархалт ахин идэвхжихээс сэргийлэх алхмыг одооноос авах ёстой гэж үзэж байгааг илэрхийлсэн байна. Нелсон Майкл шинэ коронавирус нь яг л ханиад томуу шиг байж болохыг хэлсэн юм. Тодруулбал, цаг агаар дулаарах үеэр энэ вирус аюул заналхийлэл намжиж, харин хүйтний улиралд эргэн дэгдэх магадлалтай гэжээ.
| Коронавирусний тархалт хүйтний улиралд идэвхжих эрсдэлтэй | ||
| Үзсэн: 1393 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.