Шинэ коронавирусний тархалтттай холбоотойгоор олон улсын томоохон уулзалт чуулган, спортын тэмцэээн уралдаан цуцлагдсаар байгаа. ОХУ-д Санкт-Петербург хотын Эдийн Засгийн Чуулган мөн л шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс цуцлагдсан байна.
Санкт-Петербург хотод жил бүр зохион байгууллагдаг Олон Улсын Эдийн засгийн чуулганыг цуцлаж байгааг Оросын Шадар сайд Андрей Белоусов пүрэв гарагт мэдээлжээ. Энэхүү чуулган нь 6 дугаар сарын 03-06 хооронд Санкт-Петербург хотод зохион байгуулагдах товтой байжээ. Уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин удирдан явуулахаар бэлтгэж байсан ч ийнхүү цуцлагджээ.
Санкт-Петербург хотын чуулган нь Оросын бусад орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх чухал үйл явдлуудын нэгд зүй ёсоор багтдаг юм. Оросын ард иргэд болон чуулганд оролцогчдын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүднээс эдийн засгийн чуулганыг цуцлаж байна гэжээ.
| ОХУ: Санкт-Петербург хотын эдийн засгийн чуулган цуцлагджээ | ||
| Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.