Шууд Chart

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллалаа

2020-03-06 17:40:37

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020 оны гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Тэрбээр гуравдугаар сарын 3-ны өдөр Замын-Үүд суманд ажиллаж, Улсын онцгой комиссын 1, 2, 3 дугаар тогтоол, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаатай газар дээр нь танилцан, үүрэг чиглэл өгөв.

Энэ үеэр УБТЗ ХНН-ийн Замын-Үүд өртөө, шилжүүлэн ачих анги, Бүс нутгийн тээвэр логистикийн төв, гаалийн хяналтын талбай, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын үйл ажиллагаатай танилцаж, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөлөл, улс, хот хоорондын автотээвэр эрхлэгчидтэй уулзан, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ. 

Эх сурвалж: ЗТХЯ

 


Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллалаа   
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 10:32
Энэний ажил хийнэ гэж юу байхав

Бидэнтэй нэгдээрэй