Шууд Chart

ОХУ дахь Монгол оюутнуудыг гадуур гарахгүй байхыг анхааруулав

2020-03-08 11:40:44

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас тул улсад суралцаж байгаа оюутан залуусыг аль болох олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан байна. Хэрвээ гэнэтийн таагүй зүйл тохиолдвол Элчин сайдын яамны 8-495-690-6792 дугаарт холбогдохыг зөвлөжээ.

ОХУ-д шинэ коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал хүндэрч байгаатай уялдан Оросын иргэдийн, ялангуяа оюутан, залуучуудын дунд халдвар өндөртэй байгаа орнуудын иргэдийг өөлөх, дарамтлах, улмаар биед нь халдах явдал сүүлийн үед мэр сэр гарч байгаа тул оюутан залуучууд та бүхнийг (монгол иргэдийг бусад орны иргэдтэй андуурах, ялгахгүй байх магадлалтай тул) шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа амралт, баярын өдрүүдэд үзвэр, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байхыг, түүнчлэн оюутны дотуур байрныхаа орчинд ч болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ дахь Монгол оюутнуудыг гадуур гарахгүй байхыг анхааруулав  
Үзсэн: 3074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 11:52
Оросууд хамгийн их дээрэнгүй үзэлтэй фашист залуучууд ихтэй улс угаасаа боолын боол байсандаа их шарлахдаг үндэстэн 18 зуун хүртэл манай Алтан Ордны улсын нөлөөнд байсан улс шүү дээ. Францчуудын гаргасан 1812 оны газрын зураг дээр Орос гэж байхгүй Москвачууд зүүн талаараа Алтан Ордны улстай хиллэдэг гээд байдаг юм байна лээ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 17:14
Хоолоо яаж олж идэхэв. Ажил ,алба ,байгаа байх.

Бидэнтэй нэгдээрэй