![](/uploads/201403/news/thumb/baf172edf5ef7afca5a994fabae79291_x3.jpg)
100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Улаанбаатар хотноо Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль дээр эхэлнэ.
Энэ оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш болж, ирэх долоо хоногийн лхагва гарагт өндөрлөнө.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 5-7, 8-10, 11-13, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулах юм.
Тэмцээний эхний зургаан байрт орсон тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд, медальт байрт шалгарсан тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.
Тэмцээний техникийн зөвлөлийн хурал өнөөдөр 15:00 цагаас МУБИС-ийн Багшийн сургуулийн хурлын танхимд болно.
Өсвөрийн УАШТ маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.