Шууд Chart

"Хүннү" гүрний хаан байх магадлалтай булш олджээ

2014-03-28 14:56:00

Унгарын нийслэл Будапешт хотоор урсах Дунай мөрөн дээгүүр гүүр тавих барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байсан ажилчид тавдугаар зууны үеийн “Хүн” гүрний язгууртны бололтой бунхан олсон байна. Их сургуулийн түүхийн судалгааны багийнхны үзэж буйгаар бунхан доторх булшны хөшөө, байр байдлыг харвал “Хүн” гүрний их хаан Атиллагийн бунхан байж магадгүй гэнэ. Будапешт хотын “Lorand Eцtvцs” их сургуулийн түүхч энэ тухай “Энэ бол үнэхээр итгэхийн аргагүй хэрэг. Бид бунхнаас “Хүн” гүрний үед хэрэглэж байсан маш олон тооны зэр зэвсэг, эд өлгийн зүйл, морины араг яс олсон. Энэ дунд солирын төмрөөр хийсэн том илд буйг домогт Атилла хааных хэмээн таамаглаж байна. Гэхдээ үүнийг батлахын тулд цаашид судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай” гэж мэдэгджээ. 

 

 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Хүннү" гүрний хаан байх магадлалтай булш олджээ  
Үзсэн: 2384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй