![](/uploads/201403/news/thumb/15ee7efb3efd5fa0670b72ae12160463_x3.jpg)
Австрийн Вена дахь НҮБ-ын салбар төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Г.Батжаргал Авлигын эсрэг олон улсын академийн захирал Мартин Кройтнерт гуравдугаар сарын 26-ны өдөр итгэмжлэх захидал барив.
Итгэмжлэх захидал барьсны дараа тэд Монгол Улс, Авлигын эсрэг олон улсын академийн хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааны төлөв байдлын талаар ярилцав.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх олон улсын академийн хооронд өнгөрсөн оны наймдугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсныг Байнгын төлөөлөгч Г.Батжаргал онцлоод Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдоос илгээсэн урилгыг М.Кройтнерт гардуулав.
Академийн захирал М.Кройтнер өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцсоноо эргэн дурсаад Монгол Улс авлигатай тэмцэх, авлигаас урьдчилсан сэргийлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй улс гэж сайшаав. Тэрээр тэргүүн комиссар Н.Ганболдын урилгыг талархан хүлээн аваад
Академийн магистрын хөтөлбөрт Монголоос мэргэжилтэн хамруулах сонирхолтойг илэрхийлэв.
Байнгын төлөөлөгч Г.Батжаргал итгэмжлэх захидал барив | ||
Үзсэн: 1705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.