Шууд Chart

Ням гарагт БНХАУ-д “COVID -19” вирусний 40 шинэ тохиолдол бүртгэгджээ

2020-03-09 15:35:47

Өнгөрсөн ням гарагт БНХАУ-д "COVID-19" вирусний халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс гадна 22 хүн амиа алдсан байна. Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын өгсөн мэдээллээр өчигдөр тус улс улсад шинэ коронвирусний халдварын 40 тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 80735 болон нэмэгдсэн байна.

Мөн ням гарагт 22 өвчтөн амиа алдсанаар Хятадын их газарт шинэ коронвирусний халдвараар амиа алдсан нийт хүний тоо 3119 болон нэмэгджээ. Амь эрсэдсэн хүний 3007 нь Хубэй мужийнх байжээ. Шинээр бүртгэгдсэн 40 халдварын 36 нь Хубэй мужийн Ухань хотод илэрсэн бол бусад тохиолдол Хубэй мужаас гаднах бүс нутгаас илэрчээ.

Харин шинэ 22 эндэгдлийн 21 нь Хубэй мужид бүртгэгджээ. Үүнээс гадна ням гарагт 1535 хүн эргэн эдгэрсэн гэх оноштойгоор эмнэлгээс гарч, нийт эдгэсэн хүний тоо 58600 болоод байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ням гарагт БНХАУ-д “COVID -19” вирусний 40 шинэ тохиолдол бүртгэгджээ   
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй