Шууд Chart

Япон улс БНСУ, БНХАУ-аас ирж буй иргэдэд тавих шаардлагаа чангатгаад байна

2020-03-09 15:49:57

Япон улс Өмнөд Солонгос болон Хятадаас ирж буй иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн үзлэг шалгалтаа улам чангатгаж, мөн нэмэлт шаардлагуудыг тавьж эхлээд байна. Шинэ коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс ийм арга хэмжээг авч байгаа юм.

Өмнөд Солонгос болон Хятадаас Япон улсад зорчиж байгаа иргэдийг орон гэртээ, эсвэл бусад төрлийн хувийн орон байрандаа хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд байхыг зөвлөжээ. Мөн иргэд хөл хориотой холбоотой санхүүгийн зардлыг өөрсдөөсөө гаргах ёстой юм. Үүнээс гадна Өмнөд Солонгос болон Хятадаас ирж буй иргэдийг галт тэрэг, метро, автобус болон такси зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос татгалзахыг уриалжээ.

Онгоцны буудлаас гэр рүүгээ явахдаа хувийн машин эсвэл түрээсийн машин ашиглахыг зөвлөсөн байна. Албаныхан Өмнөд Солонгос болон Хятадаас ирж буй иргэдийг эхний хоёр долоо хоногийн хугацаанд хаана байрлах, мөн ямар техник хэрэгслээр зорчихыг нь асууж, лавлаж байгаа юм.

Иргэдийг хувийн унаа тэргээ зохицуулах хүртлээ онгоцны буудлаас гарахгүй байхыг мөн шаардаж байна. Түүнчлэн дээрх хоёр улсаас Японд ирж байгаа иргэдийг өдөр бүр эрүүл мэндийнхээ нөхцөл байдлыг шалгаж, ямар нэгэн сэжиг бүхий шинж тэмдэг илэрвэл утсаар эмнэлгийн тусламж дуудахыг зөвлөжээ.

Хөл хориотой холбоотой дээрх шинэ журмыг Хятад болон Өмнөд Солонгост байж байгаад нутагтаа эргэн ирж буй Японы иргэд ч даган биелүүлэх ёстой юм. Энэ сарын эцсийг хүртэл дээрх шаардлагыг тавих юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс БНСУ, БНХАУ-аас ирж буй иргэдэд тавих шаардлагаа чангатгаад байна   
Үзсэн: 1566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй