Шууд Chart

Сүхбаатар аймгийн бүх чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа

2020-03-10 17:02:22

Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Онцгой комиссын шуурхай хурлаар аймаг сумдаас орж, гарах чиглэлийн авто замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа.

Сүхбаатар аймаг нь одоогоор өвчний голомт гэгдэж буй Дорноговь аймагтай баруун болон баруун урд талаараа хил залгаа оршдог учир эрсдэл өндөртэй.

Тиймээс аймаг болон бүх сум руу орох, гарах авто машины хөдөлгөөнийг бүрэн хааж байна. Харин зөвхөн хүнсний болон ахуйн хүрээний бараа, ачаа тээврийн машиныг зохих журмын дагуу нэвтрүүлэх аж.

Мөн ар гэрийн гачигдал болон хүнд өвчний шалтгаантай иргэдийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу оруулж, гаргах юм байна. Тиймээс иргэдийг замд гарахгүй байж улс болон аймгийн оцнгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, дэмжиж ажиллахыг анхаарууллаа.

Сүхбаатар аймгийн эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагууд болоод 24 мэргжлийн анги албөад өнпөрэүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тусгаарлах болон ажиглалтын байрудыг сум бүрт бэлтгэж эхэлсэн. Мөн өвчлөл гарсан тохиолдолд ашиглах зориулалт бүхий 70 ортой эмнэлгийг бэлтгэж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө санхүүгийн асуудал хүндэрч эхэлсэн, тиймээс ААНБ иргэдийг хандив өргөхийг уриалав.

Одоогоор аймгийн хэмжээнд байнгын гурван пост, Баруун-Урт суманд хяналтын долоон пост ажиллаж байна. Цаашид постын болоод тэнд ажиллах хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүхбаатар аймгийн бүх чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа  
Үзсэн: 1787 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй