Шууд Chart

Увс аймгийн Бөхмөрөн суманд байгаа Англи Улсын иргэнийг тусгаарлалаа

2020-03-11 10:45:57

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Халдвар авсан Франц Улсын иргэнтэй нэг онгоцонд зэргэлдээ суудалд сууж явсан Англи Улсын иргэн Увс аймагт очжээ. Увс аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдсан Англи Улсын иргэнээс шинжилгээний дээж авах баг илгээлээ. Одоогийн байдлаар Англи Улсын иргэн болон орчуулагч, тогооч, жолооч, хөтөч гээд 5 хүнийг тусгаарлаад байна. Улаангом, Бөхмөрөн сумын онцгой комиссоос хавьтагч нарыг тодорхой болгох, үйлчлүүлсэн газруудыг хааж, ариутгал халдваргүйжилт хийх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. /2020.03.10/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Увс аймгийн Бөхмөрөн суманд байгаа Англи Улсын иргэнийг тусгаарлалаа   
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй