Ховд аймгийн 7600 гаруй малчин өрх гурван сая 88 мянган толгой мал тоолуулсны нэг сая гаруй нь төллөх юм. Ихэнх суманд хаваржилт хэвийн, төл хүлээн авах ажил ид өрнөж байна.
Дээрх аймагт энэ сарын нэгнээс эхлэн малчны хотонд төлийн дуу цангинаж эхэллээ. Сүүлийн хоёр жил малын тоогоороо аймагтаа тэргүүлж байгаа Булган суманд мал төллөлт одоогоор 30 гаруй хувьтай байна.
Тус аймагт өнгөрсөн хавар, зун хур бороо элбэгтэй байсан учир ургамлын гарц сайжирч, малчид өвлийг өнөтэй давсан байна.
Жишээлбэл, Булган сумын Алагтолгой багийн малчин М.Бямбажавын хотонд 500 гаруй бог төллөхөөс одоогийн байдлаар 100 гаруй нь тэнцээд байна. Мал сүрэг нь тарга тэвээрэг сайтай байсан учраас ихэрлэх нь элбэг байгааг хэлж байлаа.
Одоогоор Ховд аймгийн ихэнх суманд хаваржилт хэвийн. Харин уулын бүсийн Дуут, Мөнххайрхан, Цэцэг, Мөст, Манхан суманд хүндэрч болзошгүй байгаа аж.
Ховд аймаг аюулгүйн нөөцдөө 200 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэжээ. Эхний ээлжинд малчид өөрсдийн бэлтгэн нөөцөлсөн өвс тэжээлээ зарцуулж, дараа нь сум, аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлээ олгох юм байна.
| Ховд аймгийн Булган суманд мал төллөлт 30 гаруй хувьтай байна | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.