Судалгаагаар Өвөрхангай аймгийн газар нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн хөнөөлт мэрэгч тархсан байна. Энэ жил 15 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 64 мянган га талбайд хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлыг хийнэ. Энэхүү ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлэхээр сумдууд бэлтгэл ажлаа хангаж байна.
Тарагт сумын бэлчээрийн 80 орчим хувьд нь үлийн цагаан огтоно тархсан. Малын хөлд бэлчээр талхлагдаж, өвс ногоо муудах тусам бэлчээрийн хөнөөлт мэрэгчийн тархалт нэмэгддэг байна. Энэ жил Тарагт сум үлийн цагаан огтонотой тэмцэхэд зориулж 8 сая төгрөгийг төсөвлөжээ. Мөн бусад сумд ч дор бүрнээ хөнөөлт мэрэгчтэй тэмцэх бэлтгэх ажлаа хангаж байна.
Энэ жил аймгийн хэмжээнд 15 сумын 64 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлыг эхлүүлэхээр болсон. Уг ажилд нийт 400-аад сая төгрөгийг зарцуулах талаар албаны хүн хэлж байна. Микробиологийн аргаар бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх нь илүү үр дүнтэй байгаа учраас энэ жил тус аргаар мэрэгч устгалын ажлыг хийхээр төлөвлөжээ.
Өмнөх жилүүдэд намар энгийн механик аргаар, хавар микробиологийн аргаар мэрэгч устгалын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр зохион байгуулж байсан.
Өнгөрөгч жил 80 мянган га д мэрэгч устгалын ажлыг хийж 82 хувийн гүйцэтгэлтэй байсан байна. Харин энэ жил улс, аймаг, сум гурвалсан байдлаар төсөв гаргасан, мөн аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран нийтийг хамарсан ажлын зардал гаргуулан сумын ажилгүй иргэдийг цалинжуулан ажиллуулах зэрэг илүү үр дүнтэйгээр хөнөөлт мэрэгчтэй тэмцэхээр ажиллаж байна.
| Өвөрхангай аймагт хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажил энэ сарын 20-ноос эхэлнэ | ||
| Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.