
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилга угсралтын ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний саналын тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зохицуулагч Д.Авирмэд танилцууллаа.
“Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийн ажил болон барилга байгууламжууд төлөвлөгдөж хийгдэнэ. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Намар гэхэд ажил нь бүрэн дуусна. Харин Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдийн цахилгааны асуудал хүндрэлтэй байгаагийн улмаас бүтээн байгуулалт удаашралтай байна” гээд төслийг үргэлжлүүлэхэд зарим тулгамдаж буй асуудал байгааг онцолж хэлээд шийдвэрлэж өгөхийг төслийн зохицуулагч Д.Авирмэд холбогдох албаны хүмүүсээс хүсэв.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэж, ажиллахаар боллоо. Хотын Захирагч С.Амарсайхан “Ямар нэгэн шалтгаанаар төслийн үйл ажиллагаа удаашрах, зогсох асуудал байж болохгүй. Шаардлагатай бүх арга хэмжээг авч нөөц бололцоогоо ашиглаж ажилла” гэдгийг холбогдох албаныханд хэлсэн юм.
Дэд төвүүдийн барилга угсралтын ажлын явцыг танилцуулав | ||
Үзсэн: 722 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.