Шууд Chart

Тод манлай уяач О.Батбилэг хурдан азарганыхаа төлийг дуудлага худалдаанд оруулна

2020-03-12 15:17:56

Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэг "Морьтны хийморь" аянд нэгдэж өөрийн өсгөн үржүүлж буй адуун сүргийн манлай "Алтан азарга" өргөмжлөлт Араб бор азарганыхаа төл шүдлэн бор байдсыг хандивлажээ.

Тус байдасны эх нь улсын наадамд хоёр айрагдсан Ганхүүгийн буурал азарганы төл юм.

Хандиваар ирсэн энэхүү удамт байдсыг тус аянд нэгдэж байгаа морьтон Монголчуудынхаа дунд азтан шалгаруулж олгох юм байна.

Уг шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд ММСУХ-ны Хаан банкны 51 75 17 65 25 дансанд 30 мянган төгрөгийг энэ сарын 15-ны дотор шилжүүлэх шаардлагатай аж.

Азтанг тодруулах үйл ажиллагаа дээрх өдрийн 12:00 цагт эхэлж, пейжээр лайв хийгдэх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тод манлай уяач О.Батбилэг хурдан азарганыхаа төлийг дуудлага худалдаанд оруулна  
Үзсэн: 2961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй