Энэ сарын 29-нд дэлхий нийтээрээ “Эх дэлхийн цаг"-ийн хүрээнд нэг цаг гэрлээ унтраалаа. Ингэхдээ оройн 20:30-21:30 цагт дэлхий нийтээрээ эрүүл, ногоон ирээдүйн төлөө гэрлээ унтраасан байна.
Энэхүү өдрийг "Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Анх зохион байгуулагдсанаас нь хойш нэг жилийн дараа 35 орон энэхүү хөтөлбөрт нэгдэхээ мэдэгдсэн юм. Дэлхийн томоохон хотууд тухайлбал, АНУ-ын Чикаго хотын “Виллс” цамхаг, Атланта хотын Америка банкны барилга, Нью-Йорк хотын Эмпайр стейт билдинг, Италийн Ром хотын Колизейн задгай театр, Их Британийн Ливерпүүль хотын “Роял Ливер” банкны барилга, Норвейг Лидаросын сүм зэрэг уран барилгын төгс шийдэл болсон дэлхийд алдартай барилгууд нэг цагийн турш гэрлээ унтраасан юм.
Дэлхийг аврах “Эх дэлхийн цаг”-т нэгдлээ | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.