Шууд Chart

Маргааш газар өмчлөх өргөдөл авахгүй

2014-03-31 09:41:58

2013 оны НИТХ-ын тогтоолоор иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Мөн маргаашнаас шинээр өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршилд иргэдээс өргөдөл хүлээн авах байсан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэ талаар тодруулахад, "Өргөдөл хүлээн авах хугацаа тодорхойгүй байна. Тодорхой болохоор нь иргэдэд мэдээлэх болно" гэлээ. 
 
Энэ удаа газар өмчлөхийг хүссэн иргэний өргөдлийг цахим хэлбэрээр авах юм байна. Тиймээс өмнө нь  газар өмчилж аваагүй иргэн та нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn-д хандах боломжтой.
 
Иргэдэд газрыг  2003 оноос өмчлүүлж эхэлсэн байдаг. Өдгөө 98 мянга гаруй иргэнд газар өмчлүүлсэн мэдээ байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Маргааш газар өмчлөх өргөдөл авахгүй  
Үзсэн: 4279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-04-01 00:59
hashaa hadgah bolomjgyi uls yuj awah we heled ogoovhee............
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-31 11:15
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179

Бидэнтэй нэгдээрэй