Шууд Chart

Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үйлдвэр, үйлчилгээний газрууд нээгдэнэ

2020-03-15 15:26:17

Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу энэ сарын 10-16-ны өдрүүдэд зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа юм. Энэхүү захирамжийн үйлчлэл маргааш дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа цагийн хуваарийнхаа дагуу хэвийн явагдах боллоо.

Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ зэрэг нийт 4759 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Энэ хугацаанд нийт 4759 аж ахуйн нэгж, иргэний 153575 ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. 

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу орох, нийслэл хотоос гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг маргаашаас нээж, найман шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэх юм.


Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үйлдвэр, үйлчилгээний газрууд нээгдэнэ  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй