Шууд Chart

Кличко Ерөнхийлөгч бус хотын дарга болохыг илүүд үзэв

2014-03-31 10:21:57

Боксын рингнээс улс төрийн тавцанд гарсан Виталий Кличко бямба гарагт Украйны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, Киев хотын даргын сонгуульд өрсөлдөхөө зарласан байна. Харин үүнээс өмнө Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенко Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Украйны Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 25-нд болох бөгөөд Тимошенко, тэрбумтан Петро Порошенко нар гол өрсөлдөгчдийн тоонд орж байна.
Үүнээс гадна Оросын тал Украйн руу цэрэг илгээх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдээд байна. Тухайлбал, гадаад хэргийн сайд Сергей Лавров "Украйны хилийг зөрчих сонирхол, санаархал бидэнд огт алга байна" гэж төрийн мэдлийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Үүнээс өмнө Украйны одоогийн эрх баригчид болон барууныхан Украйны зүүн хил дээр Оросын тал цэргийн хүчээ зузаатгаж байна гэж анхааруулаад байсан юм. Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын албаныхан Украйны хиллэдэг хилийн ойролцоо Оросын 40.000 орчим цэрэг байрласан байж магадгүй гэсэн мэдээллийг CNN-д өгчээ. Мөн хиймэл дагуулаас авсан зургуудыг үндэслэн ийм тооцоо хийснийг онцлосон байна.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Кличко Ерөнхийлөгч бус хотын дарга болохыг илүүд үзэв  
Үзсэн: 2240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
91.141.0.xxx [91.141.0.xxx] 2014-03-31 16:03
tarhindaa hund gemteltei olon udaa tsohilt avsan hun manaihan böh tamirchin nöhduudiig uls törd ih demjvel ene muuhai fashist nöhör shig bolno shuu...

Бидэнтэй нэгдээрэй