Шууд Chart

Хунтайж Жоржийг "таеквондочин" эмэгтэй асарна

2014-03-31 10:09:42

Хунтайж Жоржийн шинэ зургийг Уильямын гэр бүл албан ёсоор танилцууллаа. Өнгөрсөн бямба гарагт Кембрижийн гүн, түүний гэргий нар Австрали, Шинэ Зеланд руу хийх гурван долоо хоногийн айлчлал нь эхлэх гэж буйг тохиолдуулан гэр бүлийн зургаа гаргасан байна. Уильямын гэр бүл Кенсингтоны Ордны цонхоор харж байгаа байдалтайгаар зургаа авахуулсан бөгөөд тэд Лупо нэртэй нохойгоо мөн хажуудаа авчээ. Зургийг Английн шилдэг гэрэл зурагчдын нэг, 44 настай Жэсон Белл авсан байна.

Уильям, Кэйт нарын хамтын нөхөрлөлийн орнуудаар хийх айлчлал дөрөвдүгээр сарын 2-нд эхлэх ажээ. CNN-ийн мэдээлснээр айлчлалын үеэр хунтайж Жоржийг Испани гаралтай, таеквондо сурсан, папрациас хамгаалахдаа гаргууд гэгддэг Мария Тереза Туррион Боралло гэх асрагч асрах юм байна. Дашрамд дурдахад, 1983 онд буюу Уильямыг нэг ойтой байхад эцэг хунтайж Чарльз, гүнж Дианна нар нь түүнтэй хамт Шинэ Зеланд, Австралид айлчилж байжээ.
 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Хунтайж Жоржийг "таеквондочин" эмэгтэй асарна  
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-04-03 10:52
эгдүүтэй зулзага вэ. базаад авмаар

Бидэнтэй нэгдээрэй