Шууд Chart

Ахуйн архидалт нэмэгдэж, архины хордлогод орсон дуудлага ихэсчээ

2020-03-16 09:52:23

НОК: Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна. Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ.

Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын Захирагч энэ үеэр онцгойлон санууллаа.

 


Ахуйн архидалт нэмэгдэж, архины хордлогод орсон дуудлага ихэсчээ  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй