МЗЭ-ийн гишүүн, "Алтан-Өд" шагналт, Архангай аймгийн уугуул яруу найрагч Г.Баярын "Тэнгэрийн сүм-Эх орон" тайлан тоглолт өнөөдөр Улаанбаатар паласийн концертийн их танхимд болно.
Яруу найрагч маань энэхүү тоглолтынхоо орлогоор эмчилгээ хийлгэж, хөл дээрээ босохыг хүсч байгаа юм.
Тэрбээр "Миний аавын цагаан овоо" /С.Жавхлан/, "Бурхан залуу нас" /Ч.Бат-Эрдэнэ/, "Дүү минь", "Чамд амжилт хүсье" /ноён Бондгор/, "Нүдэн гоо" /Б.Баяр-Отгон/ гэх мэт 20 гаруй дууны шүлгийг бичсэн нь олны хүртээл болжээ.
Тоглолтонд АУЗ, СГЗ, яруу найрагч П.Бадарч, "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, СГЗ Г.Чулуунбат, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, гавьяат дуучин Н.Төмөрхуяг, зэрэг 30 гаруй уран бүтээлчид, хамтлаг дуучид орлолцох юм.
“Тэнгэрийн сүм- Эх орон” тоглолт өнөөдөр болно | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.