Шууд Chart

Цагдаагийн 12 алба хаагчийг хээл хахуулийн хэргээр шүүхэд шилжүүлэв

2020-03-17 13:20:29

Малайзын Авлигатай тэмцэх хорооноос тус улсын Замын цагдаагийн хэлтсийн дарга зэрэг замын цагдаагийн нийт 12 албан хаагчийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн баривчилж Пенан арлын Жорж таун хотын анхан шатны шүүхэд[2] шилжүүллээ. Сэжигтнүүдийг цагдан хорьж шалгах ба тэдгээрийг мягмар гаригт Малайзын Авлигатай тэмцэх хорооны албан хаагчид баривчилсан юм.

Хүнд даацын ачааны авто машинуудад хяналт тавихдаа ихээхэн хэмжээний хээл хахууль авсан гэж замын цагдаагийн албан хаагчдийг сэжиглэж байгаа юм.

Өнгөрсөн жил Малайзын Авлигатай тэмцэх хороо Автотээврийн газрын 70 гаруй албан хаагчийг даац хэтрүүлсэн хүнд даацын ачааны автомашины эсрэг арга хэмжээ аваагүйнхээ төлөө сар бүр 10000-36000 малайз ренгиттийн хээл хахууль авч байсан хэрэгт баривчилж байсан юм.

Эх сурвалж: https://www.msn.com/


Цагдаагийн 12 алба хаагчийг хээл хахуулийн хэргээр шүүхэд шилжүүлэв  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй