![](/uploads/201403/news/thumb/a94cca14b8a858c1c3ceba1b97c83c8b_x3.jpg)
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех улсын Байгаль орчны сайдын урилгаар тус улсад айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун БНЧУ-ын Байгаль орчны сайд Р.Брабец, дэд сайд Я.Криж-тэй тус тус уулзалт хийх бөгөөд БНЧУ-ын парламентийн төлөөлөгчдийн танхимын Байгаль орчны байнгын хорооны дарга Р.Бөхниш болон тус хорооны гишүүд сайд С.Оюун сайдыг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна.
Түүнчлэн айлчлалын хүрээнд БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Тахийг Монгол Улсад эргэн нутагшуулах” болон бусад зарим төслүүдтэй танилцах бөгөөд Чехийн нөөцийн нефтийн бүтээгдэхүүнийг ачих, буулгах хэрэгсэл, хадгалах сав, дамжуулах хоолойн удирдлагын төв, “Ойн академи” болон Карлын Их Сургуулийн Байгалийн шинжлэх ухааны сургуульд тус тус зочилж үйл ажиллагаатай нь танилцах юм.

С.Оюун сайд Чех улсад айлчилж байна | ||
Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.