Шууд Chart

Английн визний мэдүүлэг авах төв нээгдлээ

2014-03-31 11:28:15

Британийн визний мэдүүлэг хүлээн авах төв өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийж байна.

Энэхүү төв нээгдсэнээр шуудангийн үйлчилгээ болон ЭСЯ ачаалал ихтэй байдгаас үүсдэг хугацаа алдалт зэрэг асуудал үгүй болох аж.

Тухайлбал, ажлын өдрүүдэд 09:00-15:00 цаг хүртэл уртасгасан цагаар мэдүүлэг хүлээн авахаас гадна орчуулга хийх, баримт бичиг хэвлэх зэрэг төвлөрсөн үйлчилгээ үзүүлэх юм.  

Мөн визний хариуг заавал өөрийн биеэр гэхгүй, шуудангаар ч авах боломжтой болох аж.

Визний шийдвэр гаргах явцыг улам боловсронгуй болгох үүднээс визний мэдүүлгийг Бээжин дэх хэлтэст шийдвэрлэхээ зогсоон, Манила дахь хэлтэст шийдвэрлэх гэнэ.

Тус төв Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, DHL шуудангийн байрны нэг давхарт байрлаж ажиллах юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Английн визний мэдүүлэг авах төв нээгдлээ  
Үзсэн: 1393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй