Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар цагдаагийн цол нь цэргийн бус "албан тушаалын цол" болсон. Гэхдээ цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан алба хаагч, ажилтны цалин хөлс, хангамжийн нөхцөлийг дордуулахгүй байх зохицуулалт хийхийг Засгийн газарт даалгасан юм.
Засгийн газрын зүгээс уг асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын 2005 оны 243 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 1999 оны 38, 211 дүгээр тогтоолуудад өөрчлөлт оруулахаар болсон байна.
Ингэснээр цол нь буурч, энгийн орон тоонд шилжин ажиллах алба хаагчдад цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийг энэ онд хэвээр тооцож олгох юм. Нэмэгдэлд төрийн тусгай алба хаасан хугацааны, цагдаагийн албан тушаалын цолны, албан ажлын онцгой нөхцөлийн, ур чадварын нэмэгдлүүд багтаж байна.
Харин шинээр томилогдож буй алба хаагчдад энэ зохицуулалт хамаарахгүй. Энгийн орон тоонд шинээр орох ажилтны цалин хөлсийг Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор батласан төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээгээр тооцон олгох юм.
Цолны нэмэгдлийг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтэд даалгаад байна.
Цагдаагийн албан хаагчдад цолны нэмэгдлийг нь хэвээр олгоно | ||
Үзсэн: 1761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.