Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй Франц улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласныг хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр “Орано Майнинг” компани франц иргэнд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгаагаа уламжилжээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин хандив өргөж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ. Тэрбээр мөн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдол болох франц иргэнээс бусдад халдвар тархаагүй байгааг онцлов гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

| БНФУ-ын “Орона Майнинг” компани нэг тэрбум төгрөг хандивлалаа | ||
| Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.