Монголын Орчуулагчдын эвлэл үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан дэлхийн утга зохиолын сор болсон яруу найргийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулах уралдаан зарлалаа.
Зорилго нь утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг дэмжихэд чиглэгджээ.
Утга зохиолын орчуулга хийх авьяас сонирхол, мэдлэг чадвартай 18-45 хүртэлх насныхан дэлхийн аль ч хэлнээс хөрвүүлсэн 3-5 бүтээлээр оролцох боломжтой юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлээс гурван байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах аж.
Шалгаруулалтын талаар зургадугаар сарын 1-ний өдөр нийтэд зарлана.
Уралдааны дүнг Монголын Орчуулагчдын Эвлэлийн мэдээллийн түнш-Монголын сайтын холбооны гишүүн сайтуудаар мэдээлж, шалгарсан бүтээлүүдээр ном гаргаж уншигч олны хүртээл болгохоор төлөвлөжээ.
Хөрвүүлсэн бүтээлийг тавдугаар сарын 1-ний дотор “Монгол шаазан” ХК-ийн байранд Монголын Орчуулагчдын эвлэлийн 10 тоот өрөөнд хүлээн авах юм. Мөн mongol.translators@gmail.com цахим хаягаар илгээх боломжтой аж.
Яруу найргийн орчуулгын бүтээл шалгаруулна | ||
Үзсэн: 1377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.