Шууд Chart

“Найрамдал-2014” дугуйн аялал болно

2014-03-31 15:03:37

Хоёр сарын турш үргэлжлэх Монгол Улс болон ОХУ-ын Буриадын нутгаар дайран өнгөрөх “Найрамдал-2014” дугуйн аяллыг "Шилийн Богд" клубээс зохион байгуулна.
Ирэх зургаадугаар сарын 1-нээс эхлэх дугуйн аяллыг МҮОХ-ны гишүүн, Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, дугуйн аяллын “Шилийн Богд” клубын тэргүүн, дугуйн спортын мастер Ш.Энх-Амар санаачилжээ.  

 
“Найрамдал 2014” дугуйн аялал Сүхбаатар аймгаас гараагаа эхэлж, Монгол Улсын нутгаар 2100 км, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замыг туулах юм. Ингэхдээ хоёр сарын хугацаа зарцуулна. 
 
Аяллын маршрутыг Монголын адал явдалт спорт аяллын холбооны шүүгчийн зөвлөл батласны дагуу Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгийн нутгаар аялж, Ханх-Мондын боомтоор хойд хилийг нэвтэрнэ.
 
Аяллын багийнхан Буриадын Түнхийн район, Байгаль нуур, улмаар Улаан-Үд хотноо очиж, буцахдаа Дорнодын Эрээнцаваар Монгол Улсын хил нэвтэрч, Сүхбаатар аймагт ирснээр аялал өндөрлөнө. Монголын талаас оролцох таван дугуйчинг ирэх сарын эхээр тодруулна.
 
 
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Найрамдал-2014” дугуйн аялал болно   
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй